Search

+

MS Office & HR

Ахисан Түвшний Сургалт

Хүний нөөцийн менежерүүдийн MS Visio, Excel, Power BI, Power Point, Word програмын орчинд  зайлшгүй мэдэх шаардлагатай АХИСАН түвшний командуудыг түүвэрлэж заах сургалт юм.

СУРГАЛТЫН ХЭЛБЭР

Байгууллага, хувь хүний захиалгаар явагдана.

Сургалтын хөтөлбөр

ЕРӨНХИЙ СЭДЭВДЭД СЭДЭВ
MS VISIO
Диаграмаа өнгө үзэмжтэй, хурдан зурах тухай
• OrgChart-ыг Excel дээр бэлтгэсэн файл дээр үндэслэн зурах, шууд зурах, зайлшгүй мэдэх шаардлагатай тохируулгууд
• Pivot Diagram буюу Excel дээр бэлтгэсэн их хэмжээний мэдээллүүдээс мэдээллийг эмхэтгэж дүрсэлж үзүүлэх арга
• FlowChart гэх мэт бусад шаардлагатай диаграмуудыг хурдан, өнгө үзэмжтэйгээр зөв зурах арга техникүүд
MS EXCEL
Хэрэгтэй томъёогоо хурдан, зөв бичих тухай
• Ажилласан жил, насыг автоматаар тооцоолох
• Регистрийн дугаараас төрсөн огноо, нас хүйсийг автоматаар олох
• Амралтын хоногийг тооцоолох, амраад ажилд орох өдрийг тооцоолох
• Жинхлэх хугацааг тооцоолох, жинхлэх өдрөөс тодорхой өдрийн өмнө анхааруулга өгөхөөр тохируулах

• Овгийн эхний үсгийг авах, нэртэй нь холбох, бүх үсгийг томруулах, оноосон нэрд тохирох функцын хэрэглэх гэх мэтээр хүний нөөцийн менежерүүдэд нэн шаардлагатай функцуудын хэрэглэх арга техник
MS WORD
Бид юуг орхиод байна?
Бусад програмуудтай нь холбон хэрэглэх
Илүү хурдан, үр дүнтэй ажиллах тухай
• Excel дээр бэлтгэсэн ажилтнуудын мэдээллийг гэрээ, дугтуй, имэйл, label, сертификат руу автоматаар татах
• Анкетийн асуулгуудыг сонгохоор, зөвлөхөөр оруулах, огноог сонгодог байдлаар оруулах зэргээр автоматжуулах аргууд, PDF анкет бэлдэх аргууд
• Олон тооны хүснэгтүүдийг нэг дор, хүрээ татах, толгой мөрийг будах, үсгийн хэмжээг өөрчлөх зэргээр автоматаар хурднаар хэвжүүлэх арга
• Олон тооны зургуудыг хэмжээг нь нэг дор, маш хурднаар өөрчлөх арга техник
MS POWER POINTОрчин үеийн илтгэлийн чиг хандлагын талаар, түлхүүр арга техникүүдийн тухай
MS POWER BI
Шинээр гарч байгаа програмуудыг хурдан түргэн сурах, хэрэглэх тухай
Power BI Үндэс
Мэдээллийг дүрслэн харуулах чиг хандлагын тухай
Мэдээллийг програм руу холбох, мэдээллийг засварлах
Relationships үүсгэх, засварлах, Мэдээллийг дүрслэн харуулах,
Table, Matrix, Slicers хэрэглээ
KPI үнэлгээний тайланг дүрслэх
Гарнаас хурдан ажиллах товчлуурууд• Програмууд дээр хурдтай ажиллахад зайлшгүй мэдэх шаардлагатай товчны хослолууд